Нүүр Гадаадын төмөр зам “Энх тайвны галт тэрэг–2026” хамтарсан сургуулилт болжээ
Гадаадын төмөр зам

“Энх тайвны галт тэрэг–2026” хамтарсан сургуулилт болжээ

G.Press 6 цагийн өмнө 17 үзэлт 0 сэтгэгдэл

Есдүгээр сарын 14-нд Хятад, Лаосын “Энх тайвны галт тэрэг–2026” хүмүүнлэгийн эмнэлгийн аврах тусламжийн хамтарсан сургуулилт Лаосын нийслэл Вьентьян хотноо болжээ. Хамтарсан сургуулилтаар төлөвлөсөн бүх дадлага, сургуулилтын хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлсэн аж.  Энэ удаагийн хамтарсан сургуулилтыг “Онц хүчтэй далайн хар салхины гамшгийн үеийн олон улсын хүмүүнлэгийн эмнэлгийн аврах тусламж” сэдвээр зохион байгуулж, командлал, төлөвлөлтийг уялдуулах, гамшгийн аврах ажиллагааны бүх үе шатыг цогцоор нь холбон хэрэгжүүлэх, олон чиглэлийн хүчний хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэхэд голлон анхаарч, гурван түвшний командлал, дөрвөн түвшний аврах ажиллагааны тогтолцоог байгуулжээ. Хамтарсан сургуулилтын гол онцлох зүйл нь “Энх тайвны галт тэрэг” цуврал сургуулилтад дрон, робот нохой, жолоочгүй тээврийн хэрэгсэл зэрэг ухаалаг, хүнгүй төхөөрөмжүүдийг анх удаа цогц байдлаар ашигласан явдал байв. Үүний зэрэгцээ шархадсан хүмүүсийг эрэн хайх, шилжүүлэн тээвэрлэх, эмнэлэгт хүргэх, яаралтай тусламжийн материал хэрэгслийг хүргэх зэрэг олон талт хангалтын үүргийг хэрэгжүүлсэн нь хоёр улсын цэргийн байгууллага ухаалагжсан, цогц системд суурилсан онцгой байдлын эмнэлгийн аврах хүчнийг хөгжүүлэх чиглэлээр чухал алхам хийсэн хэмээн мэдээлжээ.  Эх сурвалжийн мэдээлснээр, сургуулилт өндөрлөсний дараа “Энх тайвны галт тэрэг”-ийн эмнэлгийн баг онцлог эмчилгээ, мэс заслын үзүүлэн, эрүүл мэндийн үзлэг, эрдэм шинжилгээний лекц зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээний үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах юм. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.