2023 онд Зүүн Сибирийн төмөр замд 175.5 км уулзваргүй зам тавина. Замын суурь бүтцийг жил бүр шинэчилж байгаатай холбоотойгоор гол замд шинэ замын эзлэх хувь аажмаар нэмэгдэж байна гэж Зүүн төмөр замын хэвлэлийн алба мэдээлэв.

Зам засварын ажлын төлөвлөгөөний дагуу ойрын таван жилд 540 гаруй километр уулзваргүй зам тавих юм. 2027 он гэхэд шинэ замын нийт уртыг 5000 км-ээс давуулах төлөвлөгөөтэй байна. Энэ нь бүх гол замын нийт уртын 80 гаруй хувийг эзэлнэ гэсэн үг.

Замыг жил бүр их, дунд засвар хийснээр төмөр замын суурь бүтцийн найдвартай байдлыг нэмэгдүүлж, шинэчилсэн хэсгүүдэд ачааны болон зорчигчийн галт тэрэгний хурдыг нэмэгдүүлэх боломжтой болж байна.

Энэ жил Зүүн Сибирийн төмөр зам 342 км замыг шинэчлэхээр тусгасан. 254.1 км-т их засвар хийж, уг ажлын хүрээнд 212 суман шилжүүлэг тавих аж. Мөн Транссибирийн төмөр замын гол замын хилийн доторх 127.4 км урттай хэсгүүдэд, Байгаль-Амурын гол замын 126.7 км урттай хэсгүүдэд их засвар хийхээр төлөвлөжээ.