Эрхүү татах хэсгийн ашиглалтын зүтгүүрийн депод анхны эмэгтэй туслах машиничдын баг байгуулагдлаа. Одоогоор долоон бүсгүй, туршлагатай машинч-зохион бүтээгч Николай Ведерниковын удирдлага дор ур чадвараа дээшлүүлэн ажиллаж байна.
Анх удаа нэгдсэн энэхүү багийн охид Зүүн Сибирийн Мэргэжлийн ур чадварын сургалтын төвд туслах машинчаар төгссөн бөгөөд одоо “Цэргийн хотхон” өртөөний сэлгэх хөдөлгөөнд бие даан ажиллаж байна. “Эмэгтэй мэргэжилтнүүдийг сургах нь хөвгүүдийг сургахаас амар. Мэдрэмж болон зүтгэл сайтай, илүү урам зоригтой, сониуч, ажилдаа шинэ арга барилаар ханддаг. Бүхнийг нарийн тогтоож, анхааралтай ажиглаж, богино хугацаанд эвдрэл, доголдлыг олдог. Асуух зүйлээ шууд л тодруулдаг” хэмээн Эрхүү татах хэсэгт 22 жил ажиллаж буй Николай Ведерников хэлэв.
Тэрбээр олон жилийн өмнө Зүүн Сибирийн хүүхдийн төмөр замд ажиллаж байжээ. Өнөөгийн сонсогчдын хичээлд оролцох байдал нь бага, гэтэл машинч охид шугамын сургалтын үеэр нүд нь гялалзаж, бүх зүйлийг шимтэн сонирхож, зүтгэл гаргадаг нь үнэхээр үнэлмээр байдаг хэмээв. Охидын багийг өнгөрөгч наймдугаар сард бүрдүүлжээ
Гудок сонин
Тимур Балашёв
