Олон улсын эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг анх АНУ-д 1990 оны гуравдугаар сарын 30-нд “Үндэсний эмч нарын өдөр" болгон тэмдэглэж байжээ. Үүнээс хойш Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг олон улсын эмч нарын өдөр болгон албан ёсоор тэмдэглэдэг болсон билээ. Манай улсын эрүүл мэндийн байгууллагад 50 519 ажилтан ажилладаг. Үүний 20 хувь нь буюу 10 576 нь их эмч буюу эрүүл мэндийн таван ажилтан тутмын нэг нь их эмчээр ажиллаж байна.  УБТЗ-д ажиллаж байгаа бүхий л төмөр замчдынхаа эрүүл энхийн төлөө сэтгэл зүрх, мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж буй "УБТЗ" ХНН-ийн нийт эмч нартаа Олон улсын эмч нарын өдрийн баярын мэнд хүргэе.