УБТЗ-ын Төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран Япон улсын “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр “Эмнэл зүйн сургагч багш” бэлтгэх сургалтыг гуравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Төв эмнэлэг дээр зохион байгуулав. Уг сургалтыг үндэсний хэмжээний чиглүүлэгч багш нар удирдан явуулж, Төв эмнэлгийн ахлах, тэргүүлэх зэрэгтэй 24 их эмч хамрагдлаа. Ингэснээр тус эмнэлэг нь их эмч нарын төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллага болж, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн резидент эмч нарыг сурган дадлагажуулах боломжтой болж байгаа юм. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд багц цагийн сургалт зохион байгуулах эрх авч, бэлтгэл ажлаа хангаж байна.