"Говийн төмөр замчин" хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон Элсний волейболын замын аварга шалгаруулах тэмцээн Замын-Үүд зангилаанд амжилттай зохиогдож дууслаа. Тус тэмцээнд 18-35, 36+ насны ангилалын нийт 43 баг буюу 80 гаруй тамирчид өрсөлдлөө. Тэмцээнийг Замчин спорт хорооны дарга С.Ерөөлт үг хэлэн ёслол төгөлдөр нээлээ. Мөн Замын-Үүд зангилааны хамтран ажилласан байгууллагууддаа баярласан талархсанаа илэрхийллээ.

18-35 насны эрэгтэй ангилалд Нэгдүгээр байрт Замын II анги, хоёрдугаар байрт Зорчигчийн вагон депо, гуравдугаар байрт Дохиолол холбооны нэгдүгээр анги, дөрөвдүгээр байрт Улаанбаатар татах хэсэг шалгарсан бол 

36+ насны ангилалын эрэгтэй тамирчдаас 

1-р байр Улаанбаатар өртөө

2-р байр Сайншанд дах татах хэсэг

3-р байр Замын-Үүд шилжүүлэн ачих анги 

4-р байр Баянтүмэн тасаг

18-35 насны ангилалын эмэгтэй 

1-р байр Баянтүмэн тасаг

2-р байр Дохиолол холбооны I анги 

3-р байр Замын IV анги 

4-р байр Зүүнхараа дах ачааны вагон депо 

*36+ насны ангилалын эмэгтэй

1-р байр Баянтүмэн тасаг

2-р байр Зорчигчийн вагон депо 

3-р байр Зүүнхараа дах ачааны вагон депо 

4-р байр Замын-Үүд шилжүүлэн ачих анги тус тус шалгарлаа. Нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.