Зохиогч: Замын аж ахуйн албаны ерөнхий механик Ц.Батхүрэл
Зорилго: Төмөр замын гол зам болон өртөө, зөрлөгийн замын сул элсийг цэвэрлэж, галт тэрэгний хөдөлгөөнд саадгүй болгох
Товч танилцуулга: ДГКу дрезинд чирэгдэн явж, төмөр замын харгуйг дарсан элсийг хаман өөр дээрээ ачаад замаас 2.5-4 метр зайд буулгах зориулалттай бүтээсэн. Элс цэвэрлэгч ЭЦМ-1 машин нь арал, дизель цахилгаан үүсгүүр, кабин,
элс хамагч, бункер, гаргах зөөгүүр зэрэг төхөөрөмжөөс бүрдэнэ.
Үр дүн: ЭЦМ-1 машин нь 200-400 замчны хийх ажлыг өдөрт нь гүйцэтгэнэ. Уг машиныг Төв засварын үйлдвэрт зохион бүтээсэн нь “УБТЗ” төдийгүй манай улсын машин үйлдвэрлэлийн салбарт анхдагч болсон төдийгүй цаашдын машин үйлдвэрлэлийн хөгжилд том хувь нэмэр болжээ.