Нүүр Гадаадын төмөр зам Элгийскийн уурхайгаас Номхон далайн Агнуурын тэнгис хүртэлх төмөр зам, далайн б...
Гадаадын төмөр зам

Элгийскийн уурхайгаас Номхон далайн Агнуурын тэнгис хүртэлх төмөр зам, далайн боомтыг ирэх онд ашиглалтад оруулна

G.Press 2 жилийн өмнө 179 үзэлт 0 сэтгэгдэл

 

ОХУ-ын Саха улсын нутагт орших Элгийскийн нүүрсний уурхайгаас Номхон далайн Агнуурын тэнгис тийш чиглэж буй 500 км урттай шинэ төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй урагшилж есдүгээр сарын байдлаар 200 км төмөр замыг барьжээ.

Агнуурын тэнгисийн Чумикан гэсэн боомтод нүүрс шилжүүлэн ачих томоохон чадал бүхий, нэгэн зэрэг дөрвөн усан онгоц зогсох боломжтой боомтын барилгын ажил ч урагшилсаар байна.

Энэ төмөр зам, далайн боомтыг 2025 оны нэгдүгээр улиралд барьж дуусган ашиглалтад оруулахаар зорьж байгаа бөгөөд жилдээ 30.0 сая тн коксжих нүүрсийг тээвэрлэн Азийн улс орнуудад экспортлох боломжтой болох юм

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.