Нүүр Уул уурхай Экспортын нүүрсний 66 хувь нь Бугат хотын гангын үйлдвэрт хүрдэг
Уул уурхай

Экспортын нүүрсний 66 хувь нь Бугат хотын гангын үйлдвэрт хүрдэг

G.Press 2 жилийн өмнө 127 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Манай улсаас экспортолдог нүүрсний 66 хувь нь Гашуунсухайт, Хангийн боомтоор  ӨМӨЗО-ны Бугат хотод, 17 хувь нь Шивээхүрэнгийн боомтоор  Гансу мужийн Жүи хотод, 9 хувь нь Замын-Үүд Эрээний чиглэлээр Хэбэй мужийн Таншань боомтод хүрдэг байна.

Нүүрсний экспортын өчигдрийн арилжааны мэдээнээс харвал, “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12.800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6.528.000 юань буюу 3.095.512.320 төгрөгөөр зарагдсан байна. “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3.000 тонн FE 65 хувь төмрийн баяжмал 291.000 ам.доллар буюу 1.007.421.630 төгрөгөөр  арилжаалагджээ.

Энэ өдөр нийт 4.398.805.524 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулснаас ТOП-20 индекс 0.59  хувиар буурч, 34.866.10 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10.093.442.660.268 төгрөг болсон мэдээ байна.

Өнөөдрийн байдлаар биржээр арилжаалсан нүүрсний дуудах доод үнэ 1250 юань бөгөөд “Энержи Ресурс” ХХК 2 багц буюу 6400 тн баяжуулсан коксжих нүүрс арилжаалахаар зарлаад байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.