2023 оны эхний хоёр сарын хугацаанд Монгол Улс 1.9 тэрбум гаруй ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт болохыг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Мөн өнгөрсөн онд зогсонги байдалд ороод байсан газрын тосны экспорт үл ялиг нэмэгдэж, 0.7 сая баррелийг 58 орчим сая ам.доллароор экспортолжээ. 2023 оны батлагдсан төсвөөр 36.5 сая тонн нүүрс, 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортлох зорилт тавиад байгаа билээ.