Монгол Улс 2023 оны эхний 5 сард нийт 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.8 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.3 тэрбум америк доллар, импорт 3.5 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.5 (35.3 хувь) тэрбум америк доллароор, экспорт 2.2 (54.4хувь) тэрбум америк доллароор, импорт 325.7 (10.4 хувь) сая америк доллароор тус тус өсжээ. Харин 2023 оны тавдугаар сард экспорт өмнөх сараас 98.7 (7.5хувь) сая америк доллароор буурч, импорт 81.5 (11.3хувь) сая америк доллароор өссөн байна.