Нүүр Эдийн засаг Экспорт өмнөх оны мөн үеэс 2.3 тэрбум доллароор буюу 82 хувь өсчээ
Эдийн засаг

Экспорт өмнөх оны мөн үеэс 2.3 тэрбум доллароор буюу 82 хувь өсчээ

G.Press 3 жилийн өмнө 126 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Монгол Улс 2023 оны эхний дөрвөн сард нийт 134 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.7 тэрбум ам.доллар болжээ. 

Үүнээс

  • Экспорт 5.1 тэрбум ам.доллар

  • Импорт 2.7 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.6 (50.5 хувь) тэрбум ам.доллароор, экспорт 2.3 (81.8 хувь) тэрбум ам.доллароор, импорт 310.5 (13.2 хувь) сая ам.доллароор тус тус өссөн аж. 

Харин 2023 оны дөрөвдүгээр сард экспорт өмнөх сараас 198.7 (13.1хувь) сая америк доллароор, импорт 20.2 (2.7хувь) сая америк доллароор тус тус буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.