Хятад Пакистаны эдийн засгийн коридорын арван жилийн ой тохиож буйтай холбогдуулан Пакистаны ерөнхий сайдын албаны Хөрөнгө оруулалтын хороо энэ сарын 7-ны өдөр нийслэл Исламабадад “Хамтын хөгжилд хүчин нэмэрлэгч”хэмээх өргөмжлөл гардуулах ёслол хийв. Пакистаны ерөнхий сайд Шабаз Шариф ёслолд оролцож Хятадын 29 компани, байгууллагад шагнал гардуулсан байна. Шабаз Шариф хэлсэн үгэндээ, Хятадын тус дэмжлэг, хөрөнгө оруулалтад Пакистан улс талархаж байна. Тэр дундаа Хятадын компаниуд хоёр улсын эдийн засгийн коридорыг байгуулахад үнэтэй хувь нэмэр орууллаа гэжээ. Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ, 2015 оноос хойш бид урагшилсаар байна. Хятадын компаниуд Пакистанд ойролцоогоор 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан. Одоо бид Хятад Пакистаны эдийн засгийн коридорын хоёр дахь шатанд орж байна. Энэ бол ногоон коридор, инновацийн коридор, мэдээллийн коридор бөгөөд эдийн засгийн онцгой бүс юм. 10 жилийн ой тэмдэглэж буй эдийн засгийн коридор нь Пакистанд ажлын байр бий болгож, хөгжил дагуулсан төдийгүй хоёр орны хамтын ажиллагаа, найрамдлыг бүх талаар гүнзгийрүүлсэн. Пакистаны нийгмийн олон салбарынхан энэ бүтээн байгуулалтыг цаашид ч дэмжсээр байх болно гэж онцоллоо.