Шинэ хичээлийн жилийн элсэлтийн талаар ПТК-ын захирал Ё.Бямбатогтохоос тодрууллаа.

 

-Та бүхэн орон нутгийн дунд сургуулиудын сурагчидтай уулзаад ирсэн шүү дээ. Энэ үеэр танай сургуульд элсэхээ илэрхийлсэн, бүртгүүлсэн хүүхэд хэр олон байв?

 

-УБТЗ-ХНН-ийн 75 жилийн ойн хүрээнд Хүний нөөцийн алба болон ТЗДС-тай хамтран төмөр замын мэргэжил сурталчлах ажлыг 17 аймагт зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд олон сурагчид төмөр замын мэргэжлийг сонирхон нэмэлт мэдээлэл авч элсэн суралцахаа илэрхийлсэн.

 

-Ирэх хичээлийн жилд эрэлт ихтэй байгаа зарим мэргэжлээр нэмэлт анги нээх үү?

 

-Сүүлийн жилүүдэд төмөр замын салбарын хүний нөөцийн эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна. Үүнтэй уялдуулан энэ хичээлийн жилд элсэлтийн квотоо 50 хүүхдээр нэмэгдүүлэхээр төлөвлөж БШУЯ руу хүсэлтээ явуулсан. Эрэлттэй мэргэжлээр нэмэлт элсэлт зохион байгуулах эсэхээ анги бүрдэлтийн байдлыг харгалзан намраас БШУЯ-нд хүсэлт гаргах төлөвлөлттэй ажиллаж байна.

 

-Мэргэжлийн боловсрол болон техникчийн ангид элсэх сургалтын төлбөр хэд вэ?

 

-Мэргэжлийн боловсролын ангийн төлбөр 1405000, техникчийн ангийн нэг кредитийн төлбөр 62000 төгрөг байгаа. Түүнээс гадна мэргэжлийн болон техникчийн ангид суралцагчид нь сар бүр 200000 төгрөгийн тэтгэлэг авдаг. Энэ тэтгэлгийг төгсөхдөө нэг удаа авдаг болсон. Энэ нь мэргэжлийн болон техникийн боловсролыг төрөөс дэмжиж буй дэмжлэг шүү дээ.

Ингээд ПТК-ийн элсэлтийн журмыг танилцуулж байна.

 

ТӨМӨР ЗАМЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН
ЖИЛД МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТАД
СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
БОЛОВСРОЛ


НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 

1.1. Төмөр замын Политехник коллежид 2024-2025 оны хичээлийн жилд мэргэжлийн болон
техникийн боловсрол олгох сургалтад суралцагч элсүүлэх, элсэлтийн үйл ажиллагааг зохион
байгуулахад энэхүү журмыг баримтална.
1.2. Төмөр замын Политехник коллежид элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “Бүртгүүлэгч”,
Боловсрол шинжлэх ухааны яамнаас баталсан Төмөр замын политехник коллежид элсүүлэх
суралцагчийн тоог “Хяналтын тоо”, элсэлтийн хяналтын тоонд багтан элсэх эрх авсан
бүртгүүлэгчийг “Элсэгч”, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон ажлын
хэсгийг “Элсэлтийн комисс” гэнэ.
1.3. Энэхүү журмын зорилго нь бүртгүүлэгчдийн ерөнхий боловсролын түвшинг бодитойгоор
үнэлж, цаашид амжилттай суралцах чадвартай суралцагчдыг шалгаруулахад оршино.
1.4. Энэхүү элсэлтийн журмыг Төмөр замын Политехник коллежийн вэб сайт, пэйж хуудаст
нийтлэх, сургалтын албаны болон УБТЗ-ын тулгуур өртөөдийн мэдээллийн самбарт байршуулах,
“Ган зам” сонинд нийтлүүлж, орон нутгийн телевизүүдээр болон Эйбл программын олон нийт
хэсэгт тавьж олон нийтэд зарлан мэдээлнэ.
1.5. Элсэлтийн үйл ажиллагааг шударга, ил тод, нээлттэйгээр зохион байгуулна.
ХОЁР. ЭЛСЭЛТИЙН КОМИСС
2.1. Политехник коллежийн захирлын тушаалаар элсэлтийн комиссыг томилно.
2.2. Элсэлтийн комисс нь энэхүү журмыг баримтлан элсэгчдийг бүртгэх, элсэгчдийн материалыг
шалгах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих болон элсэлттэй холбоотой
бусад үйл ажиллагааг зохицуулна.
2.3. Элсэлтийн комисс нь Боловсрол шинжлэх ухааны яамнаас баталсан хяналтын тоонд багтаан
дараах мэргэжлийн чиглэлүүдээр элсүүлнэ. Үүнд:


Мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалтаар:



 

Техникийн боловсрол олгох гурван жилийн сургалтаар:



ГУРАВ. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА


3.1. Төмөр замын Политехник коллежид элсэхийг хүсэгч иргэд энэхүү журамтай танилцаж, харьяа
нутаг дэвсгэртээ ажиллаж байгаа элсэлтийн комисст өөрийн биеэр болон цахимаар бүртгүүлснээр элсэлтийн
үйл ажиллагаанд оролцох эрх үүснэ.
3.2. Политехник коллежийн мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалтад бүртгүүлэгч нь:
3.2.1 Бүрэн дунд түүнээс дээш боловсролтой байх
3.2.2 Бүртгүүлэгч нь /2024 оны арваннэгдүгээр сарын 04/-нд буюу үйлдвэрлэлийн дадлага эхлэх
үед 18 нас хүрсэн байх болзлыг хангасан байна.
3.3. Политехник коллежийн техникийн боловсрол олгох гурван жилийн сургалтад бүртгүүлэгч нь:
3.3.1 ЭЕШ-ийн математик, эсвэл физикийн хичээлийн аль нэгээр нь өгсөн оноо нь 400 ба түүнээс
дээш байх их дээд сургуулийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй төгсөгч бол дипломын
голч оноо 2.0 ба түүнээс дээш байх
3.3.2 Төмөр замын чиглэлээр мэргэжлийн боловсролын зэрэгтэй бол үнэлгээний дундаж оноо 90
ба түүнээс дээш байх болзлыг хангасан байна.
3.3.3 Төмөр замын Политехник коллежийн техникийн боловсрол олгох сургалтад бүртгүүлэгч нь
Боловсролын үнэлгээний төв /цаашид БҮТ гэх/-ийн хүчинтэй батламжтай байна.
3.4 Тэнцсэн элсэгчид мэргэжил сонголт хийхдээ бүрэн дунд боловсролын гэрчилгээ, эсвэл түүнтэй
дүйцэхүйц боловсролын баримт бичиг, сурагчийн хувийн хэрэг, сүүлийн зургаан сард авахуулсан 3х4
хэмжээтэй хоёр хувь цээж зураг тус тус хураалгана.
3.5 Лицей сургууль болон хамтран ажиллах санамж бичиг байгуулсан газруудаас ирсэн элсэгч
/элсэлтийн шаардлага хангасан/-ийг бүртгэн авч онооны жагсаалтанд оруулна.
3.6 Төмөр замын тулгуур өртөөнд 2024 оны долдугаар сарын 08-ны өдрийн 16:00-18:00 цаг хүртэл
тэнцсэн элсэгчдэд томилолт, эрүүл мэндийн хуудас олгоно.
3.7 Мэргэжил сонголт хийж, Төмөр замын Политехник коллежид суралцах эрх авсан элсэгчдэд дахин
өөр хөтөлбөр, мэргэжлээр сонголт хийхийг зөвшөөрөхгүй.


ДӨРӨВ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ


4.1. Улаанбаатар хотод төмөр замын ПТК-ийн байранд 2024 оны зургадугаар сарын 17-ны өдрийн
09.00 цагаас долдугаар сарын 08-ны өдрийн 17.00 цагт хүртэл бүртгэнэ.
4.2. Төмөр замын тулгуур өртөө /Замын-Үүд, Сайншанд, Чойр, Зүүнхараа, Дархан, Сүхбаатар, Эрдэнэт/
болон зангилаадад 2024 оны долдугаар сарын 08-ны өдрийн 08.00 цагаас 16:00 цаг хүртэл бүртгэнэ.
4.3. Зүүн болон говийн бүсийн аймаг орон нутгаас http//rail-college.edu.mn/elselt.html
цахимхаягаарэлсэлтийг зохионбайгуулна.
4.4. Мэргэжлийн боловсролын нэг жилийн ангид бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, хуулбарын хамт,
бүрэн дунд боловсролын гэрчилгээ, эсвэл түүнтэй дүйцэхүйц боловсролын баримт бичиг, хуулбарын хамт,
сурагчийн хувийн хэрэг, сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй хоёр хувь цээж зураг, бүртгэлийн
хураамж төлсөн баримт, элсэгчийн материалыг хадгалах битүүмжлэл сайтай А-4 хэмжээтэй нэг ширхэг
хавтас зэрэг болно.
4.5. Техникийн боловсролын гурван жилийн ангид бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, хуулбарын хамт,
ЭЕШ-ийн онооны батламж хуулбарын хамт, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, эсвэл түүнтэй дүйцэхүйц
боловсролын баримт бичиг, хуулбарын хамт, сурагчийн хувийн хэрэг, сүүлийн зургаан сард авхуулсан
3х4 хэмжээтэй хоёр хувь цээж зураг, бүртгэлийн хураамж төлсөн баримт, элсэгчийн материалыг хадгалах
битүүмжлэл сайтай А-4 хэмжээтэй нэг ширхэг хавтас зэрэг болно.
4.6. УБТЗ-ын ПТК-ийн ХААН-5058058072 тоот дансанд бүртгэлийн хураамж 10 мянган төгрөгийг
тушаана.
4.7. Бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй.


ТАВ. ЭРЭМБЭЛЭЛТ, ОНООНЫ ЖАГСААЛТ ГАРГАХ, МЭРГЭЖИЛ СОНГОЛТ ХИЙХ


5.1. Элсэлтийн бүртгэл дууссаны дараа мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн сургалтад
бүртгүүлэгчдийг бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж оноогоор, техникийн боловсрол олгох
гурван жилийн ангид бүртгүүлэгчдийг ЭЕШ-ын онооны дарааллаар эрэмбэлэн гаргаж, хяналтын тоонд
багтсан элсэгчдийг улаан шугам татаж, суурь өнгийг тодруулж тэмдэглэнэ.
5.2. УБ хотод элсэлтийн комисс 2024 оны долдугаар сарын 08-ны өдрийн 09:00 цагт элсэгчдийн онооны
жагсаалтыг гаргаж, УБТЗ-ын Политехник коллеж фэйсбүүк албан ёсны хуудас-/УБТЗ-ын Политехник
коллеж/ хаягаар болон сургуулийн мэдээллийн самбарт тус тус байршуулна.
5.3. УБ хотод 2024 оны долдугаар сарын 09-ний өдрийн 08:00-17:00 цаг хүртэл тэнцсэн элсэгчдэд
томилолт, эрүүл мэндийн хуудас олгоно.
5.4. Төмөр замын тулгуур өртөөнд 2024 оны долдугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагт элсэгчдийн
онооны жагсаалтыг гаргаж, тухайн бүртгэл хийсэн газрын мэдээллийн самбарт байршуулна.
5.5. Төмөр замын тулгуур өртөөнд 2024 оны долдугаар сарын 08-ны өдрийн 16:00-18:00 цаг хүртэл
тэнцсэн элсэгчдэд томилолт, эрүүл мэндийн хуудас олгоно.
5.6. Тэнцсэн элсэгчид мэргэжил сонголт хийхдээ бүрэн дунд боловсролын гэрчилгээ, эсвэл түүнтэй
дүйцэхүйц боловсролын баримт бичиг, сурагчийн хувийн хэрэг, сүүлийн зургаан сард авхуулсан 3х4
хэмжээтэй хоёр хувь цээж зураг тус тус хураалгана.
5.7. Мэргэжил сонголт хийж, Төмөр замын Политехник коллежид суралцах эрх авсан элсэгчдэд дахин
өөр хөтөлбөр, мэргэжлээр сонголт хийхийг зөвшөөрөхгүй.


ЗУРГАА. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ


6.1. Төмөр замын Политехник коллежид элсэх эрх авсан элсэгчид сургуульд бүртгүүлэхээсээ өмнө
заавал төмөр замын Төв эмнэлгийн үзлэгт орсон байна.
6.2. Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн элсэгчид 2024 оны
наймдугаар сарын 26-30-ны өдрүүдэд 09:00-17:00 цагт Төмөр замын Политехник коллежийн сургалтын
албан дээр өөрийн биеэр ирж бүртгүүлж анги хувиарлалтаа хийлгэнэ.
6.3. Элсэгчид бүртгүүлэхдээ дараах материалуудыг бүрэн эхээр нь авчирна. Үүнд: Бүрэн бөглүүлсэн,
дүгнэлт гаргасан эрүүл мэндийн үзлэгийн хуудас, сургалтын төлбөр тушаасан баримт, зохих эрхийн актаар
тогтоосон хөнгөлөлт эдлэх бол холбогдох баримт бичгүүдийг авчирна.
6.4. Сургалтын төлбөрийг УБТЗ-ын Политехник коллежийн Хаан банкны 5058058072 тоот дансанд
өөрийн овог нэр, регистрийн дугаарыг бичиж тушаана.
6.5. Суралцах гэрээ байгуулах эрх авсан боловч энэхүү журмын 6.2-т заасан хугацаанд ирж
бүртгүүлээгүй элсэгчдийг гэрээ байгуулах болон суралцах эрхээсээ татгалзсан гэж үзэж элсэх эрхийг нь
хүчингүй болсонд тооцно.


ДОЛОО. БУСАД


7.1. Элсэлтийн хяналтын тоо гүйцээгүй тохиолдолд нэмэлт элсэлтийг зарлаж болно. Нэмэлт элсэлт
зохион байгуулахтай холбоотой асуудлыг Төмөр замын Политехник коллежийн захирлын тушаалаар
шийдвэрлэнэ.
7.2. Төмөр замын Политехник коллежийн элсэлттэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд
08:00 -17:00 цагийн хооронд дараах дугааруудаас авна. Үүнд:
Суурин утас: 21242297, 21242299
Гар утас: 95082296 /Мобиком/