Нүүр УБТЗ ХНН Дутуу хийсэн ажил, дутуу чангалсан боолт юунд ч хүргэж болно
УБТЗ ХНН

Дутуу хийсэн ажил, дутуу чангалсан боолт юунд ч хүргэж болно

G.Press 1 жилийн өмнө 171 үзэлт 0 сэтгэгдэл

 

Төмөр замын улирлын үзлэг шугам зам, зангилаадуудаар явж үзлэг, шалгалт хийж замчид хөдөлмөрчидтэй уулзан ярилцаж зөвлөлдөж явна. Ойрын үед тэнгэр хүйтэрч аль аль талын бэлэн байдлын томоохон шалгуур болж байна. Ер нь цагаан сарын өмнө тэнгэр ингэж чангарах ёстой юм гэнэ лээ. Иймд замчид маань өртөө зөрлөгийн пульт зам сум, холбоо дохиолол, зүтгүүр вагоны явах анги, рам дам нуруу, зүтгүүрийн татах моторын эрэг шурга нэг бүрийг нягтлан шалгаж тордож байх учиртай. Хоорондын зам ч мөн ялгаагүй. Саяхан Зам хэмжигч вагон ажилласан юм чинь гээд орхиж болохгүй. Ер нь холхон зайныхаа юмыг бид хоёрдугаарт тавьчих гээд байдаг тал бий. Хүйтэнд зөвхөн хүн төдийгүй тэрэг техник хүртэл бээрдэг, царцдаг, гацдаг юм.

Тээр жил 1990-ээд онд ачааны вагонуудын дам нуруунд нэлэнхүйдээ цууралт гарч түүнийг шурган үзэгч нар илрүүлэн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг аварч байж билээ. Төмөр замчид, тэдний үйл ажиллагаа бол төмөр замын бат найдвартай шурган хадаас гэлтэй. Төмөр замын ажлыг дутуу хийж болдоггүй юм. Дутуу хийсэн ажил, дутуу чангалсан боолт юунд ч хүргэж болно. Тийм учраас давхар давхар хяналт шалгалт хийж байгаагийн учир начир нь үүнд оршиж байгаа хэрэг. Замчдын хувьд энэ тэсгэм хүйтэнд дулаан хувцасаа базааж сонор соргог ажиллаж байх учиртай. Төмөр замчид бидний завгүй явдгийн учир энэ.

 

Ахмад төмөр замчин Р.Раш

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.