Өсөлт болон уналтын мөчлөг энэ онд эргэн ирж, корпорацууд ар араасаа дефолт давлагаа үүсгэнэ, ялангуяа АНУ болон Европт удахгүй энэ үзэгдэл болно гэж “Deutsche Bank” анхааруулжээ.
Тус банкны өнгөрсөн лхагва гарагт танилцуулсан жилийн судалгаанд компаниудын дефолт нь сүүлийн 20 жилтэй харьцуулахад өндөр болж байгааг онцолжээ. “Deutsche” 2024 оны дөрөвдүгээр улиралд төлбөрийн хэмжээ дээд цэгтээ хүрнэ гэж таамаглаж байна. 2007-2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үед 12 хувь, 1990-ээд оны сүүлчээр дот-комын хөөс үүсэх үед 7.7 хувьд хүрч байсан АНУ-ын зээлийн хэмжээ нь бараг бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрснийг судалгаа харуулжээ.
“Deutsche”-ийн эдийн засагчид "Манай мөчлөгийн үзүүлэлтүүд анхдагч давлагаа ойртож байгааг илтгэж байна. Энэ нь GFC маягийн цочрол биш харин “Boom Bust” мөчлөгийн эргэн ирэлт гэж таамаглаж байна" гэжээ.
Түүнчлэн, АНУ-ын Холбооны нөөцийн сан, Европын Төв банк болон бусад том эдйн засагтай орнууд инфляцын эсрэг тэмцэхдээ бодлогын хүүгээ түрэмгий өсгөсөн нь дэлхийн эдийн засгийн уналтын эрсдэлийг нэмэгдүүллээ гэж “Deutsche” анхааруулав.
ЕХ-ны хамгийн том эдийн засаг Герман аль хэдийн уналтад орсон. "Дараагийн уналт нь АНУ-ын технологийн хөөсөөс хойш зээлийн зах зээлд бодит эдийн засгаас илүү их хохирол учруулж буй анхны хямрал болно гэж бид таамаглаж байна" гэж мэргэжилтнүүд анхааруулав.
https://www.rt.com/business/577275-recession-defaults-us-eu-deutsche/