Нүүр Эдийн засаг Дэлхийн хэмжээнд бондуудын уналт эрчимжлээ
Эдийн засаг

Дэлхийн хэмжээнд бондуудын уналт эрчимжлээ

G.Press 2 жилийн өмнө 123 үзэлт 0 сэтгэгдэл

 

Оны эхний сард АНУ-ын инфляц шинжээчдийн таамгаас давж эрчимжив

АНУ-ын нэгдүгээр сарын инфляцын үзүүлэлт шинжээчдийн таамгаас өндөр гарсны дараа дэлхийн хэмжээнд бондуудын уналт эрчимжлээ.

Өөрөөр хэлбэл 12 дугаар сараас хойш үргэлжилсэн олон улсын бондуудын өсөлтийг АНУ-ын инфляцын мэдээ цэглэв.

Түүнчлэн “Bloomberg”-ийн дэлхийн нийт бондын индекс энэ жил 3.5 хувиар буурч, 12 дугаар сарын 12-ноос хойших өсөлтөө алдаад байна.

АНУ-ын оны эхний сарын хэрэглээний үнийн индекс шинжээчдийн таамгаас давснаар арилжаалагчид бодлогын хүүг эрт бууруулах хүлээлтээ багасгаж, долоодугаар сараас  бууруулах алхам эхлэх болов уу гэж харж байна.

Мөн “TD Securities”-ийн Ахлах стратегич “Үнийн дарамт нэмэгдэж эхлэх бодитой эрсдэл байна. Энэ тохиолдолд Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг бууруулах боломжгүй. Ингэснээр бондын уналт үргэлжлэх нөхцөл байдал бий болно” гэж мэдэгдсэн юм.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.