Энэ бол Хятадын нүүрс тээврийн 1813 км урт Хаожи төмөр замын гүүр юм.

2019 оны есдүгээр сард нээлтээ хийснээс хойш дэлхийн хамгийн урт төмөр замын гүүр гэсэн рекордоо хадгалсаар байна.

Уг гүүрэн байгууламжийн нийт зардал нь ойролцоогоор 28 тэрбум ам.доллар болсон аж.

Нүүрсээр баялаг Өвөрмонгол, Шаньси мужаас Хятадын үйлдвэржсэн өмнөд мужууд руу 200 сая тонн нүүрс тээвэрлэх зорилгоор уг гүүрийг барьсан.Энэхүү  байгууламж нь 1435 мм царигийн төмөр замтай хүнд төмөр замын систем юм.

Төмөр зам нь Хятадын хойд-өмнөд чиглэлийн анхны нүүрсэнд зориулагдсан төмөр зам бөгөөд далайн эргийн хотуудыг усан онгоцоор дайран өнгөрдөг одоо байгаа нүүрс тээвэрлэх замаас зайлсхийх зорилгоор баригдсан.

Энэ хурдны трасс нь далайгаар дамжин өнгөрөх хугацааг 20 хоног байсныг төмөр замаар ердөө 3 хоног болгон бууруулж байна.

Мөн энэхүү трасс нь одоо байгаа төмөр замуудтай хэд хэдэн цэгт холбогдож, засвар үйлчилгээний байгууламжуудыг хамтдаа шиийдвэрлээд явдаг гэнэ.

Төмөр замын төслийн хурд нь цагт 120 км.

28 тэрбум ам.долларын өртөгтэй уг хурдны шугамын ТЭЗҮ-г 2014 онд баталж тавхан жилийн дотор босгожээ.