Дэлхийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээл 2022 оны IV улиралд 7 хувиар өсжээ

Улс орнуудад инфляцын дарамт нэмэгдэж, макро эдийн засгийн орчин тодорхойгүй байгаа ч 2022 оны IV улирлын байдлаар тансаг зах зээлийн органик өсөлт өнгөрсөн оныхоосоо долоон хувиар өссөнийг “JPMorgan”-ийн шинэ судалгаа харууллаа.

Европ, АНУ-д тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний худалдан авалт буурсан бол  БНХАУ-д сүүлийн дөрвөн жилд 17 хувиар өссөн байна. Тухайлбал: тус улсад алт болон гоёл чимэглэлийн бүтээгдэхүүний борлуулалт 48 хувиар, гоо сайхны бүтээгдэхүүн 34 хувиар, хувцас 13 хувиар, харин автомашины борлуулалт нь таван хувиар өссөн байна. 2021 оны байдлаар тус улсын нийт борлуулалтын 30 хувийг тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний компаниудын борлуулалт бүрдүүлжээ.

Үүнээс гадна БНХАУ-ын аялал жуулчлалын салбар эрчимжиж, олон улс руу чиглэсэн нислэгийн тоо нэмэгдээд байгаа аж. Тухайлбал: Итали руу чиглэсэн нислэг 65.4 хувиар, БНСУ руу чиглэсэн нислэг 34.9 хувиар өссөн байна.

 

Эх сурвалж: Bloombergtv.mn