Нүүр Уул уурхай Дэлхийн банк: Монголын эдийн засаг 2023 онд 5.3 хувиар өснө
Уул уурхай

Дэлхийн банк: Монголын эдийн засаг 2023 онд 5.3 хувиар өснө

G.Press 3 жилийн өмнө 125 үзэлт 0 сэтгэгдэл

 

Уул уурхайн салбарын олборлолт болон экспортын өсөлт, үйлчилгээний салбар үргэлжлэн сэргэснээр манай улсын эдийн засаг энэ онд 5.3 хувиар өснө гэж Дэлхийн банк таамаглажээ. Тус банкны тайланд дурдсанаар хилийн боомтуудын үйл ажиллагаа жигдэрч, Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн нь Монголын эдийн засаг өсөхөд эерэг нөлөө үзүүлнэ гэлээ. Төсвийн зарлага өндөр хэвээр байх боловч уул уурхайн салбараас орж ирэх орлого хангалттай өндөр байх тул төсвийн алдагдал энэ онд даамжрахааргүй байна. Төсвийн алдагдал ДНБ-ий 1.2 хувьтай тэнцэнэ гэж Дэлхийн банк үзсэн байна. Импорт тогтвортой өсөж, гадаад бондын эргэн төлөлтүүд хүлээгдэж байгаа тул төлбөрийн тэнцлийн дарамт өндөр хэвээр байна гэдгийг ээлжит тайландаа дурджээ. Түүнчлэн, Монголбанк энэ оны эдийн засгийн өсөлтийг 4 хувь, Азийн хөгжлийн банк 5.4 хувь, ОУВС 4.5 хувь өснө гэж таамаглаад буй.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.