Арабын Эмират Улсын Абу-Даби хотноо зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах мастерсын тэмцээнд Зорчигчийн вагон депогийн Урсгал засварын цехийн засварчин, “Замчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Б.Энхтөр амжилттай оролцож, жудо болон жюү жицү бөхийн төрөлд хос мөнгөн медалийн эзэн болжээ. Тэрбээр, тэмцээний жүдо бөхийн 60, жюү жицү бөхийн 62 кг-ийн жинд зодоглосон юм. Дэлхийн аварга шалгаруулах мастерсын тэмцээний жүдо бөхийн төрөлд 116 орны 1200 гаруй тамирчин, жюү жицү бөхийн төрөлд 124 орны 7000 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.