Нүүр Боловсрол Дэгдээхэйн “Уран жиргээ-2023” боллоо
Боловсрол

Дэгдээхэйн “Уран жиргээ-2023” боллоо

G.Press 3 жилийн өмнө 138 үзэлт 0 сэтгэгдэл

                 Хүүхдийн секторын харьяа “Дэгдээхэй” цэцэрлэгийн С.Ундрах, Б.Чимэддулам багштай дунд бүлгийнхэн уламжлалт “Уран жиргээ-2023” тэмцээнээ энэ сарын 27-нд зохион байгуулжээ. Уг тэмцээнээр хүүхдүүд шинэ хичээлийн жил эхэлснээс хойш цээжилсэн бүх шүлгээ уран яруу уншиж, эрдмийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ удаагийн тэмцээнийг нийт 22 эцэг эх үзэж сонирхсоны зэрэгцээ багш нар хүүхдийн хөгжил, төлөвшил, сургах арга барилын талаар тэдэнд  зөвлөгөө өгч, санал хүсэлтийг нь сонссон байна.

“Уран жиргээ-2023” тэмцээнд Э.Ивээлт, М.Энгүй, С.Амин-Эрдэнэ нар эхний гурван байрт шалгарч, алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.