Нүүр Боловсрол Дэгдээхэй цэцэрлэгийн хүүхдүүд  “Би Монгол хүн” гэдгээрээ бахархлаа
Боловсрол

Дэгдээхэй цэцэрлэгийн хүүхдүүд  “Би Монгол хүн” гэдгээрээ бахархлаа

G.Press 1 жилийн өмнө 133 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хүүхэд, суралцагчийн нийгэм, сэтгэл зүй, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, хүүхэд бүрийг монгол өв соёлоо дээдлэх,  Монголоороо бахархах, хүүхдийн авьяас чадварын нээж, эх оронч үзлийг төвөлшүүлэх зорилготой УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа  “Дэгдээхэй” 178 дугаар  цэцэрлэгийн “Монгол бахархал-2025” нээлттэй үйл ажиллагаа өчигдөр боллоо.  Энэ арга хэмжээнд УБТЗ-ын Хүүхдийн секторын дарга Л.Янжмаа, “Солонго”, “Ирээдүй”, “Найрамдал”, “Ганзам” цэцэрлэгийн эрхлэгч нар болон эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож, “Дэгдээхэй” цэцэрлэгийн дөрвөн бүлгийн хүүхдүүдийн авьяас чадвар, сурсан мэдсэнээ үзүүлсэн тоглолтыг үзэж сонирхов. Бэлтгэл бүлгийнхэн  Т.Галсангийн “Монгол хүний бичээс”, Ч.Чимидийн “Би Монгол хүн” гэдгээ “тунхаглаж” нийтээрээ нэгэн зэрэг унших нь өхөөрдөм байлаа. Бяцхан хүүхдүүд  монгол бүжиг бие биелгээ, хотон бүжиглэсэн ч “Дөрвөн бэрх, “Манайхан” шүлгээ ч анги хамт олноороо уншицгаав. Нэг хүү, охин гоцолж дуулж, бүжиглэсэнгүй. Ахлах, дунд, бэлтгэл бүлгийн хүүхдүүд бүгдээрээ шүлгээ уншиж, цангитал дуулж, хөгжим тоглож байгаа нь энэ удаагийн тоглолтын цөм нь болж, бүгд нэг түвшинд суралцаж байгаагаа илэрхийллээ.   


 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.