Өнгөрсөн баасан гарагт зургаан хувиар огцом өсөж, баррель нь 91 ам.доллар даваад байсан газрын тосны үнэ даваа гарагийн байдлаар харьцангуй тогтворжлоо.
Ойрх Дорнодын орнууд дэлхийн нийт газрын тосны нийлүүлэлтийн гуравны нэгийг дангаар бүрдүүлдэг утгаараа газрын тосны үнэд хүчтэй нөлөөлж эхлээд байв.
Үүнээс өмнө ОХУ, Саудын Араб зэрэг улс энэ он дуустал гарцаа танах шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл аль хэдийн хумигдаад байсан газрын тосны зах зээл цаашид геополитикийн тогтворгүй байдалтай нүүр тулах болно гэж шинжээчид үзэж байна.
Хэдий тийм боловч Палестины “ХАМАС” бүлэглэл болон Израилын дайн газрын тосны нийлүүлэлтэд шууд утгаар нөлөөлөхгүй ч Ираныг татан оролцуулах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.