УБТЗ ХНН-ийн Дархан зангилааны Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн нэрэмжит Спортын тэмцээнийг Дархан хотноо анх удаа зохион байгуулж байна. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн дэмжлэгээр зохион байгуулж буй тус тэмцээнд нийт 14 байгууллагын 44 багийн 400 гаруй тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөгийн гэсэн хоёр төрлөөр хурд, хүчээ сорин өрсөлдлөө.
Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд Дохиолол холбооны I анги тэргүүлж, Дархан татах хэсэг дэд, Салхит цэрэгжүүлсэн хамгаалах анги гутгаар байрт шалгарлаа. Харин эмэгтэй төрөлд Замын I анги тэргүүлж, Төмөр бетон дэрний үйлдвэр дэд, Дархан өртөө гутгаар байрт тус тус шалгарлаа. Шилдэг эрэгтэй тоглогчоор Дохиолол холбооны I ангийн Билэгт, эмэгтэй тоглогчоор Замын I ангийн Нэмэхбаяр нар тодорлоо.
Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Дархан татах хэсэг тэргүүлж, Дархан өртөө дэд, Замын I анги гутгаар байрт шалгарав. Эмэгтэй төрөлд Дохиолол холбооны I анги тэргүүлж, Дархан өртөө дэд, Замын I анги гутгаар байрт шалгарсан бол шилдэг эрэгтэй тоглогчоор Дархан татах хэсгийн Д.Бат-Оргил, эмэгтэй тоглогчоор Дохиолол холбооны I ангийн Нямсүрэн нар тодорч шагнал гардлаа.