Төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны удирдах ажилтны зөвлөгөөн 12 дугаар сарын 27-ны өдөр болсон юм. Зөвлөгөөнөөр удирдах ажилтны мэдлэг ур чадварыг дээшлүүлж, хөгжүүлэх зорилгоор “ХАРУУЛ ХАМГААЛАЛТ”-ын чиглэлийн эрхзүйн зохицуулалт, өнөөгийн нөхцөл байдал, дэвшилтэт технологи, стандарт, “Галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэр унтраах  үйл ажиллагаанд ашиглаж байгаа шинэ дэвшилтэт технологи, шинээр үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа норм, стандарт” сэдвүүдээр сургалт хийсний  зэрэгцээ 2024 онд хийж бүтээсэн ажил, цаашид хийж гүйцэтгэх ажил, замын удирдлагаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

            Сүүлийн жилүүдэд нийгэм эдийн засаг хөгжихийн хэрээр Монгол Улсад Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаар тээвэрлэгдэж буй ачаа вагоны нэр төрөл өсөж тэдгээрийг даган аюултай ачааны тээвэрлэлт нэмэгдэж, томоохон хэмжээний гал түймэр, гамшиг осол гарах аюул эрсдэл үүсэх магадлал өндөр байна. 

            Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албан хаагчид төмөр замаар тээвэрлэгдэж байгаа ачаа, вагон болон суурин объект, пост, гүүрний байгууламжийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллахын зэрэгцээ өртөө, паркийн замд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг тасралтгүй, хэвийн ажиллагааг хангах, төмөр замын байгууллагад галын аюулгүй байдлыг хангуулж, хяналт тавих, гал түймэртэй тэмцэх үндсэн болон төмөр замын эзэмшил газар, өртөө, буудал, объектод хэв журам сахиулахад туслах үүргийг тасралтгүй гүйцэтгэн ажиллаж байна.

            Зөвлөгөөнд Замын даргын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн хэлэхдээ “Гамшиг осолтой тэмцэх чиглэлээр ажиллах бие бүрэлдэхүүний бүтэц орон тоо, техник багаж хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, мэргэжлийн байгууллагын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, мэргэшсэн алба болж хөгжүүлэх чиглэлд Замын удирдлага онцгой анхаарч, хууль, тогтоомж, стандарт, дүрэм журмыг мөрдөж, хэрэгжилтийг хангуулан ажиллахад  шаардлагатай  санал санаачилгыг дэмжиж, хувцас форм, машин техник тоног төхөөрөмж шинэчлэх, ажиллах ая тухтай нөхцөл бололцоог сайжруулж  барилга байгууламжид үе шаттай их засварын ажлуудыг хийж гүйцэтгэх зэрэг ажлуудын төсөв, санхүүг үе шаттайгаар шийдвэрлэн дэмжин ажиллаж байна.

            Иймд хариуцсан ажил үүрэгтэй хариуцлагатай, идэвх санаачилгатай ажиллаж Төмөр замын удирдлагын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажиллахыг үүрэг болгож, гарч буй 2025 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе” гэв.