Нүүр УБТЗ ХНН Чойр өртөөнийхөн 213 вагонд 14237.5 тонн ачаа ачиж дээд амжилт тогтоожээ
УБТЗ ХНН

Чойр өртөөнийхөн 213 вагонд 14237.5 тонн ачаа ачиж дээд амжилт тогтоожээ

G.Press 3 жилийн өмнө 126 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын Чойр өртөөний төмөр замчид 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 17.00 цагаас 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17.00 цагийн хооронд Монгол улсаас гарах уул уурхайн бүтээгдэхүүний экспортын ачилтаар дээд амжилт тогтоосон байна. Ингэхдээ 200 вагонд 13375.05 тонн нүүрс, 13 вагонд 862.45 тонн жонш нийт 213 вагонд 14237.5 тонн ачаа ачсанаар ийнхүү амжилт гаргалаа. Ачилтыг нэмэгдүүлэхийн төлөө мэргэжлийн ур чадвар гарган шаргуу ажилласан Чойр өртөөний жижүүр О.Анхтуяа, Б.Мөнхдолжин ахлагчтай ээлжийн хамт олон, нийт төмөр замчдадаа талархал илэрхийлэхийн хамт цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.