Нүүр УБТЗ ХНН Чойр өртөөний хамт олон дахин дээд амжилт тогтоолоо
УБТЗ ХНН

Чойр өртөөний хамт олон дахин дээд амжилт тогтоолоо

G.Press 1 сарын өмнө 97 үзэлт 0 сэтгэгдэл

Чойр өртөөний төмөр замчид 70 жилийн түүхэн ойгоо хөдөлмөрийн бахдам амжилтаар угтаж байна. Тус өртөөний төмөр замчид 2026 оны нэгдүгээр улиралалд 31801 вагон 2.131.648 тонн ачаа ачиж, 46 тэрбум 668 сая 396 мянган төгрөгний тээврийн орлоготой ажилласан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4.5 тэрбум төгрөгөөр тээврийн орлогоо нэмэгдүүлсэн дүн юм. Ингэснээр ачаа тээврийн орлогын рекордоо дахин шинэчлэн тогтоолоо.    Тухайлбал, Чойр өртөө нэгдүгээр сарын 31-нд 303 вагон 20251.7 тонн ачиж, 504 сая төгрөгийн орлого оруулж, ачилтын дээд амжилтыг тогтоож байсан юм. Үүнээс өмнө өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300 вагонд 20286.290 тонн ачаа ачиж, 583.912.600 төгрөгийн тээврийн орлого бүрдүүлж тухайн үедээ түүхэн амжилт тогтоогоод байсан хөдөлмөрч хамт олон юм. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.