Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятад, Энэтхэгийн эдийн засаг нь нүүрсний эрэлтийг нэмэгдүүлэхээр байгаа ажээ. Хятад дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч бол Энэтхэг улс дэлхийд гуравдугаарт жагсдаг. Хоёр улс эдийн засгийн өсөлтийг хангахын тулд их хэмжээний нүүрс хэрэглэдэг. Энэтхэгийн эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа нь тус улсын эрчим хүчний хэрэгцээ, түүний дотор газрын тос, байгалийн хийн хэрэглээ ихээхэн өсөхөд нөлөөлнө гэж Эрчим хүчний хөрөнгө оруулалтын менежментийн “Tortoise Capital” компанийн гүйцэтгэх захирал Роб Туммел ярьжээ.
Тэрээр "Хэрэв Энэтхэг, Хятад улс ойрын 10 жилд эдийн засгийн хувьд зохих түвшинд өссөөр байвал дэлхийн хэмжээнд нүүрсний эрэлт ойрын үед буурна гэж найдалтгүй" гэв. 2023 онд дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрч, анх удаагаа 8.5 тэрбум тонн давсан нь Энэтхэг, Хятад зэрэг хөгжиж буй орнуудын эрэлттэй холбоотой гэж ОУЭА-аас саяхан гаргасан тайландаа дурджээ. Энэтхэг болон Зүүн өмнөд Азийн нүүрсний хэрэглээ их хэмжээгээр өснө гэж ОУЭА мөн үзэж байна. Энэтхэгийн нүүрсний олборлолт 2023 оны хоёрдугаар улирлын санхүүгийн жилийн хугацаанд 893 сая тонн болж, өмнөх жилийнхээс бараг 15 хувиар өссөн байна. 2023 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл Хятадын түүхий нүүрсний олборлолт 2022 оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар өссөн байна. Үүний эсрэгээр дэлхийн хоёр дахь том нүүрсний хэрэглэгч болох АНУ-ын хэрэглээ буурчээ. Эрчим хүчний эдийн засаг, санхүүгийн шинжилгээний хүрээлэнгийн мэдээлснээр их гүрний өдөр тутам хэрэглэдэг нүүрсний хэмжээ 62 хувиар буурч, өдөрт 2.8 саяас 1.1 сая тонн болж буурчээ.
Утааг бууруулахад ухралт болох уу
Дэлхий даяар чулуужсан түлшнээс ялгарах нүүрстөрөгчийн ялгарал өнгөрсөн онд дээд хэмжээнд хүрсэн. Дэлхийн нүүрстөрөгчийн төсвийн хамгийн сүүлийн тооцоогоор Энэтхэгийн ялгаруулалт 2023 онд 8.2, Хятадынх дөрвөн хувиар өсөх төлөвтэй байна.
“Бүхний нүд Хятад, Энэтхэгт байна, учир нь эдгээр хоёр улс илүү их нүүрс хэрэглэж байна. Тиймээс тэдний нүүрстөрөгчийн ялгаруулалт буурч байгаа биш харин нэмэгдэж байна" гэж Туммел ярьжээ.
Энэтхэг 2030 он гэхэд эрчим хүчний хэрэгцээнийхээ 50 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт дэвшүүлсэн бөгөөд Өмнөд Азийн тус улс хүчин чармайлтаа тодорхой хэмжээгээр ахиулж, сэргээгдэх эрчим хүчнээс нийт хэрэглээнийхээ 22 хувийг бүрдүүлдэг. Энэтхэгийн эрчим хүчний 75 хувийг нүүрсээр ажилладаг үйлдвэрүүдээс бүрдүүлдэг.
“Citibank”-ийн судалгаагаар 2023 онд Энэтхэгийн цахилгаан станцуудын нөөц өмнөх оныхоос зургаан хувиар өссөн байна. Мөн тус улс ирэх найман жилийн хугацаанд нүүрсэнд суурилсан 80 гигаваттын дулааны хүчин чадлыг нэмэхээр төлөвлөж байна. Гэвч сэргээгдэх эрчим хүчний найдвартай байдал дутмаг байгаа нь нүүрс нь хоёр улсын хувьд маш чухал сонголт хэвээр байна гэсэн үг.
"Хятад улс хэдэн жилийн өмнө эрчим хүчний хомсдолд орсон, сүүлийн хоёр жилд усан цахилгаан станц маш сул байсан тул нүүрс рүү буцах шаардлагатай болсон" гэдгийг ажиглагчид онцолжээ. Өнгөрсөн жил Хятад улс хэдэн сарын турш ган гачигт нэрвэгдсэний улмаас өмнөд мужуудын усан цахилгаан станцын үйлдвэрлэл багассан. Гэрлээ асааж, үйлдвэрүүдээ үргэлжлүүлэхийн тулд улс орон нүүрс рүү шилжих шаардлагатай болсон. Энэ нь хоёр улс ирэх жилүүдэд нүүрсээ эрчим хүчний гол эх үүсвэр болгон ашиглах болно гэсэн үг. Энэтхэгийн нүүрсний хэрэглээний цэвэр өсөлт дор хаяж 10 жилийн хугацаанд хэвээр байна, Хятад ч мөн адил гэж Ропер үзэж байна.
Эх сурвалж: Сnbc.com
https://itoim.mn/a/2024/01/16/world/ozp
