Хятадын тээвэрлэгчид тээврийн зардал нь TEU тутамд мянган доллараас хэтрэхгүй тохиолдолд Европоос Беларусь, Орос, Казахстанаар дамжин хоосон чингэлгийг төмөр замаар их хэмжээгээр буцаах ажлыг зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Үүнийг “Нэгдсэн тээвэр, логистик” компани- “Eurasian Railway Alliance” (UTLC ERA)-ын ерөнхий захирал Алексей Гром “RZD TV”-д өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр Роттердамаас Шанхай руу хоосон чингэлэг тээвэрлэхэд 500 доллар, түүнээс ч бага зардал гардаг бол зөвхөн төмөр замын дэд бүтцийн төлбөр нь 1000 долларт хүрдэг. Хэрэв бидний төлөвлөж байгаагаар галт тэрэгний хурдыг өдөрт 1000 км болгож чадвал ачаатай төдийгүй хоосон чингэлгийн тээвэрлэлт мэдэгдэхүйц нэмэгдэх болно” гэжээ. 2024 онд чингэлгийн галт тэрэгний дундаж хурд өдөрт 750 км байжээ. Сануулахад, Хятад, Европын хооронд төмөр замын транзит тээврийн оператор нь Оросын төмөр зам, Беларусийн төмөр зам, Казахстаны төмөр замын үүсгэн байгуулагч “OTLC ERA” компани юм.
Эх сурвалж: РИА Новости
