Ахмадын холбооны менежер

-Төмөр замд ажиллаж буй залуучуудаа сургаж хөгжүүлэх, манлайллыг дээшлүүлэхэд Залуучуудын төв байгууллага сайн ажиллаж байна. Багш шавийн гэрээ гэдгийг ажил дээр бүрэн утгаар нь хэрэгжүүлж буй нь сайн. Бидний үед их өөр байсан. Одоо бол шавь нь 95 хувийн гүйцэтгэлтэй байвал багшид нь урамшуулал олгодог гэж сонссон. Ахмадуудын туршлагыг ашиглаж чадвал их нөөц бий. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Ахмад настны тухай хуульд нэлээд өөрчлөлт орсон. 65 нас хүртэл ажиллах эрх нь нээгдсэн. Хүний нөөцийн хомсдолд орсон энэ үед ахмадуудаа буцаагаад ажилд авч буй газар олон байна. Маш зөв, залуучууд ахмадынхаа туршлагыг өвлөж авах хэрэгтэй. Залуучууд маань нэг зүйлийг сайн ойлгоорой. Мэдлэг, туршлага хоёр хүнд маш чухал. Хүн эхлээд мэдлэг олж авдаг. Мэдлэгийн “сав” гэж төлөөлүүлэн хэлье. Энэ савыг үргэлж дүүргэхгүй бол дундардаг. Мартахад, залхуурахад, задрахад дундарна. Мэдээлэл технологийн энэ хурдтай хөгжил дэвшлийн үед тэр савыг дандаа анзаарч дүүргэж байх хэрэгтэй. Харин туршлагын сав бол үргэлж нэмэгддэг. Ямар ч ажил хийсэн нэмэгдээд л байна. Нэг л мэдэхэд савнаасаа халиад бусдад түгээж эхэлдэг. Гэхдээ үүний зэрэгцээ мэдлэгийн саваа дүүргэж байх ёстой.