Нүүр УБТЗ ХНН Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
УБТЗ ХНН

Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

G.Press 3 жилийн өмнө 262 үзэлт 0 сэтгэгдэл

 

Цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албаны удирдах ажилтны зөвлөгөөн 2023 оны 1 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд  болж байна.  Тус зөвлөгөөн “Удирдлагын манлайлал, бие бүрэлдэхүүний ёс зүй, ажлын гүйцэтгэлийн чанарыг дээшлүүлэх” зорилтын дор зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнөөр удирдах ажилтнуудад зориулсан сургалтууд болж, албан хэрэг хөтлөлт, бичиг баримт боловсруулалт, удирдлагын манлайлал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, удирдлагын тогтолцоо,төмөр замын багц дүрэм, хөдөлмөрийн тухай хууль, авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэх мэт  сэдвээр болж  анги салаан дарга нар оролцлоо. АТГ, Удирдлагын академи,  ТЗДС, хуулийн хэлтэс сургалт явуулж, зөвлөгөөн өнөөдөр дуусч байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.