Нүүр УБТЗ ХНН Цахимаар тодорхойлолтоо илгээнэ үү
УБТЗ ХНН

Цахимаар тодорхойлолтоо илгээнэ үү

G.Press 3 жилийн өмнө 142 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Авилгатай тэмцэх жил" болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан ЗТХЯ-ны харьяа байгууллагуудын хүний нөөц, ажлын байрны томилгоонууд нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг шалган баталгаажуулахаар ЗТХ-ийн сайдын А/78 дугаар тушаал гарсан юм. Энэхүү удирдамжийн дагуу төмөр замын удирдлага дээрх үүргийг хэрэгжүүлэх болсон тул холбогдох ажилтан албан тушаалтнууд E-Mongolia цахим сангаас өөрийн " иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт" -ыг цахим хэлбэрээр УБТЗ-ын хүний нөөцийн албанд дөрөвдүгээр сарын 05-ны дотор ирүүлэхийг мэдэгджээ. Дээрх үүргийг хүлээж тодорхойлолт илгээх ажилтнууд нь "хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтан" гэсэн тодотголд хамаарах удирдах албан тушаалтнуудыг хамруулж байгаа юм. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.