Нүүр Видео “Цахим төмөр замчин” аппликэйшнийг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна
Видео

“Цахим төмөр замчин” аппликэйшнийг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна

G.Press 1 жилийн өмнө 309 үзэлт 0 сэтгэгдэл

 

“УБТЗ” ХНН 2025 оныг "Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан Хүний нөөцийн албанаас “Цахим төмөр замчин” аппликэйшнийг санаачилжээ. Эдийн засаг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны удирдлагын шинжилгээний мэдээллийн систем хөгжүүлэлтийн хэлтэстэй хамтран бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Хүний нөөцийн албанаас хүний нөөцийн мэргэжилтнүүдийн ажлыг хөнгөвчлөх, мөн 16 мянган ажилтнаа цахим мэдээллийн санд бүртгэлжүүлэх үүднээс хоёр  жилийн өмнө хүний нөөцийн программ хангамжийг зохиож, үйлдвэрлэлд нэвтрүүлээд байгаа билээ. Энэ нь ч үр дүнгээ өгч цаг хугацааг хэмнэсэн, хөнгөвчилсөн ажил болсон байдаг.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.