1. Аппликейшн ямар зорилготой вэ?
"Цахим төмөр замчин" нь УБТЗ-ын ажилтнуудад дотоод мэдээлэл, цалингийн дэлгэрэнгүй, ажлын хуваарь зэрэг хэрэгцээт мэдээллийг гар утсаараа шууд авах боломжийг олгодог цахим платформ юм.
2. Хэн ашиглах боломжтой вэ?
УБТЗ-д албан ёсоор ажиллаж буй бүх ажилтнууд өөрийн регистрийн дугаараар нэвтэрч ашиглана.
3. Хаанаас татаж авах вэ?
Аппликейшныг Google Play болон App Store-оос “Цахим Төмөр Замчин” гэж хайгаад татаж авна уу.
4. Нэвтрэх нэр, нууц үгээ хаанаас авах вэ?
Таны эйбль системд бүртгэлтэй и-мэйлээр нэг удаагийн код ирэх бөгөөд түүнийг ашиглан системд нэвтэрнэ.
5. Апп-ыг ашиглан ямар мэдээлэл авах боломжтой вэ?
• Цалингийн дэлгэрэнгүй
• Ажлын хуваарь
• Дотоод мэдээ, мэдээлэл
• Ажлын санал, хүсэлт илгээх
• Бусад хэрэглээний функцүүд



