Нүүр УБТЗ ХНН "Нээлттэй хаалганы өдөрлөг" амжилттай өндөрлөлөө
УБТЗ ХНН

"Нээлттэй хаалганы өдөрлөг" амжилттай өндөрлөлөө

G.Press 3 жилийн өмнө 125 үзэлт 0 сэтгэгдэл

 

Галт тэрэгний цахим тасалбар худалдаалалтыг нэмэгдүүлэхээр томоохон зангилаадад зохион байгуулсан "Нээлттэй хаалганы өдөрлөг" өчигдөр амжилттай өндөрлөлөө. Гуравдугаар сарын 21-нд Замын-Үүд зангилаанаас эхэлсэн уг арга хэмжээ өчигдөр хойд хэсэглэлийн Зүүнхараа зангилаанд зохион байгуулагдсанаар ийнхүү өндөрлөв. Замын захиргааны зүгээс галт тэрэгний цахим тасалбарын худалдаалалтыг 70 хувьд хүргэхээр зорьсон. Өнөөдрийн байдлаар, нийт тасалбар худалдаалалтын 50 орчим хувийг онлайнаар буюу цахимаар худалдаалдаг бөгөөд цаашид Замын захиргааны зорьж буй 70 хувьд хүргэхэд энэхүү арга хэмжээ ихээхэн хувь нэмэр оруулах юм. Өөрөөр хэлбэл, зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна цахим үйлчилгээг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, тэдний хэрэглээнд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой. Дашрамд дурдахад, ЗТХЯ-наас 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлаж, төрийн үйлчилгээг “түгжрэлгүй” түргэн шуурхай болгох зорилт дэвшүүлээд байгаа билээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.