Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг 2023 оныг Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг баталгаажуулах жил болгон зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэхүү зорилтын хүрээнд Замын холбогдох удирдлага, албадын дарга, удирдах түвшний мэргэжилтнүүдийг хамруулан менежментийн тогтолцооны "Дотоод аудитор" болон олон улсын стандартыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад чиглэлүүдээр 3 өдрийн сургалтыг УБТЗ-ын Техникийн бодлого стандартчиллын алба нь мэргэжлийн байгууллагатай хамтран амжилттай зохион байгуулж дууслаа. Сургалтад хамрагдсан удирдах ажилтнууд сургалтын хугацаанд судалж мэдсэн мэдлэг ойлголтоо бататган шалгалт өгч Үндэсний төдийгүй Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээтэй чанарын менежментийн тогтолцооны дотоод аудиторууд болж баталгаажлаа. Ингэснээр УБТЗ ХНН-ийн 2023 оны зорилт биелэхэд удирдах дээд түвшний ажилтнуудын манлайлал оролцоо бодитойгоор бий болж, үйл ажиллагаагаа чиглэл бүрээр олон улсад тогтоосон хэм хэмжээний дагуу сайжруулан хөгжүүлэхэд том хувь нэмэр оруулах юм.