Нүүр УБТЗ ХНН Цалин хөлсний шинэчилсэн системийг нэвтрүүлэх хэлэлцүүлэг боллоо
УБТЗ ХНН

Цалин хөлсний шинэчилсэн системийг нэвтрүүлэх хэлэлцүүлэг боллоо

G.Press 3 жилийн өмнө 124 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ ХНН-ийн “Хүний нөөцийн бодлогын бичиг баримт”-ыг шинэчлэх, цалин хөлсний шинэчилсэн системийг нэвтрүүлэхтэй холбоотойгоор эдгээр асуудлуудыг хэлэлцэх хамтарсан хэлэлцүүлэг сургалтыг Хүний нөөцийн албанаас зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Энхцогт, Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд, МТЗ-чдын ҮЭ-ийн Холбооны дарга Б.Баяраа болон Хүний нөөцийн алба, Төлөвлөлт, эдийн засгийн албаны удирдлага, ажилтнууд оролцов. Сургалтыг “Хүний нөөцийн судалгааны хүрээлэн”-ийн захирал, багш нар удирдан “brainstorm” хэлбэрээр зохион байгууллаа. Сургалт ажилтан, ажил олгогч нарын хамтын ажиллагаа, цалингийн системийн шинэчлэлийн аргачлал, орчин үеийн хүний нөөцийн менежмент, олон улсад хэрэгжиж байгаа хүний нөөцийн бодлого, хөдөлмөрийн эрх зүйн өнөөгийн орчин, гүйцэтгэлийн менежмент гэсэн асуудлын хүрээнд зохион байгуулагдав. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.