Нүүр Гадаадын төмөр зам Цаг агаарын нөхцөлийн улмаас Хятад Казахстанаас төмөр замын тээврээр бараа хүлээ...
Гадаадын төмөр зам

Цаг агаарын нөхцөлийн улмаас Хятад Казахстанаас төмөр замын тээврээр бараа хүлээн авахаа түр зогсоожээ

G.Press 2 жилийн өмнө 130 үзэлт 0 сэтгэгдэл

 

Ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрсний улмаас Алашанкоу терминалын үйл ажиллагаа түр хугацаагаар зогсчээ. Өөрөөр хэлбэл, "Зул сарын баяр хүртэл Достык-Алашанькоу төмөр замын боомтод зарим нэр төрлийн барааг хүлээн авахгүй. Хятад руу чиглэсэн ачаанууд Алашанкоуд хуримтлагдаж байгаа" хэмээн Казахстаны төмөр замаас мэдэгдэв.

Казахстаны Достык,  Хятадын Алашанкоу станцуудад цаг агаарын маш тааламжгүй нөхцөл байдал үүссэн тул Казахстанаас Хятад руу бараа хүлээн авах ажил удаашралтай байгаа аж.

Тус компанийн мэдээлснээр "Ачааны болон чингэлгийн галт тэрэг хүлээгдэж байгаа тул арванхоёрдугаар сарын 12- 13-ны шөнө галт тэрэг шилжүүлэх ажлыг бүрэн зогсоосон. Галт тэрэгний өдрийн дундаж солилцоо 15-аас 3 галт тэрэг болж  буурсан. Тиймээс энэ хугацааг зул сарын баяр хүртэл сунгасан” хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж:  ЖД Транспорт Новости

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.