Нүүр УБТЗ ХНН Чадамжийн удирдлага сэдвээр мэргэжил дээшлүүлэв
УБТЗ ХНН

Чадамжийн удирдлага сэдвээр мэргэжил дээшлүүлэв

G.Press 6 сарын өмнө 111 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хүний нөөцийн ур чадвар, шилжилт хөдөлгөөн нь орчин үед томоохон байгууллагын тулгамдсан асуудлуудын нэг болсон. Хойт зөрлөгөөс Замын-Үүд-1 өртөө хүртэл 1000 гаруй километрт сунаж байрласан, хоногийн 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай улс эх орны нийгэм, эдийн засагт онцгой үүрэгтэй УБТЗ ХНН-ийн хувьд ажилтнуудын мэдлэг боловсрол, ур чадвараас тээврийн тасралтгүй үйл ажиллагаа, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, байгууллагын ирээдүйн хөгжил дэвшил шууд хамааралтай юм.

“Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд УБТЗ ХНН ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор өнгөрсөн сарын 20-31 өдрүүдэд нийт 10 ажилтныг ОХУ-ын Владивосток хотноо “Оросын төмөр замууд” НХН-ийн “Корпоративный университет”-д “Чадамжийн удирдлага” сэдэвт I шатны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрууллаа.

Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан ажилтнууд нь УБТЗ-ын ажилтнуудын техникийн мэдлэгийг сайжруулах, сургалтын чанар, арга зүй, хүртээмжийг сайжруулах тухай А/656 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу сурч мэдсэн, судалсан зүйлүүдийнхээ хүрээнд удирдах болон ИТА-нуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж байгаа бөгөөд удахгүй ёс зүй, харилцаа хандлага, багийн ажиллагаа, өөрчлөлтийн удирдлага, үр дүнтэй харилцаа, бүтээлч сэтгэлгээ зэрэг сэдвүүдээр зөөлөн ур чадвар эзэмшүүлэх, хөгжүүлэх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлуудыг хангаж байна.

Санхүүгийн хувьд хязгаардлагдмал нөхцөл байдалтай үед ажилтнуудыг сургах, ур чадварыг сайжруулах ажилд дэмжлэг үзүүлж, байгууллагынхаа ирээдүйд хөрөнгө оруулалт хийсэн Замын дарга Х.Хэрлэнд сургалтад хамрагдсан ажилтнууд талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.