Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр (авто, төмөр зам болон агаарын тээвэр) 2022 онд 60.8 сая тонн ачаа тээвэрлэжээ.
Энэ нь өмнөх онтой харьцуулбал 11.5 сая тонноор буюу 23.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Ийнхүү өсөхөд авто тээврээр тээсэн ачаа 84.1 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Бүх төрлийн тээврээр өнгөрсөн онд 146.4 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үеэс 39.2 (36.6 хувь) сая хүнээр өсжээ. Үүнд, авто тээврээр зорчигчид 36.4 (34.2хувь) сая хүнээр өссөн нь нөлөөлсөн байна.
Түүнчлэн бүх төрлийн тээврийн орлого 2022 онд хоёр их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 656.8 (47.6 хувь) тэрбум төгрөгөөр өсчээ. Үүнд:
- Авто замын тээврийн орлого 370.6 (89.6хувь) тэрбум төгрөг
- Агаарын тээврийн орлого 305.1 (2.5 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Тээврийн орлого: Тээврийн үйлчилгээ үзүүлсний төлбөр болгож авч байгаа өртгийн нийлбэр юм. Өөрөөр хэлбэл тээврийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн буюу ачаа, зорчигч тээвэрлэлт түүнтэй холбогдсон үйл ажиллагаанаас орсон орлого юм.
Эх сурвалж: ikon.mn