"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян"-ы хүрээнд  энэ сард дараах үйл ажиллгааг явуулж мөрдөн ажиллах зааварчилгааг Замын ерөнхий инженерийн орлогч бүх алба хэлтэс салбар нэгжүүдэд илгээжээ.   Үүнд:

1. Замын даргын А/309 дугаар тушаалын дагуу "Эрүүл аюулгүй ажил- Бидний суурь эрх" уриан дор бүх алба хэлтэс тасаг төв, салбар нэгжүүд төлөвлөгөө гарган ажлаа зохион байгуулах

2. Ажилтнуудын  ажил амралтын горимыг мөрдүүлэх, түүний хэрэгжүүлэлтэд ажил олгогч нар анхаарал хяналт тавих

3. Их барилга, их засварын ажлын бэлтгэх хангах чиглэлээр машин механизм, техник тоног төхөөрөмж багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдалд үзлэг хийж, мөн ажиллах хүчний тооцоо судалгааг гарган ажил амралтын дэглэмийг нь алдагдуулахгүйгээр зохион байгуулах

4. Ээлжинд ажиллагсдад агаарын хэм, чийгшил, салхины хурд хур тунадасны талаарх мэдээллийг өдөр тутамд анхааруулж зааварчлах

5. Салхины хурд 12м/сек-ээс дээш тохиолдолд ачаа өргөх машин механизмыг ил задгай газар ажиллуулах, 18м/сек -ээс дээш тохиолдолд ил задгай ажлын байруудад хүн ажиллуулах, бүхээггүй тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэх зэргийг хориглох

6. Салхины хурд 28м/сек -ээс дээш тохиолдолд бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.Манан, утаа, шуурганы улмаас үзэгдэх орчин 10м-ээс бага болсон тохиолдолд бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон сэлгээний ажлыг зогсоох

7. Технологит ажил гүйцэтгэхэд шаардлагатай ажилтны тоог чанд баримтлах, технологийн картын дагуу ажлыг гүйцэтгэж байгаад тогтмол хяналт тавих

8. Ажил удирдагч нар ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг бүрэн бүтэн хэрэглэсэн эсэхэд хяналт тавих, ажлын тусгай хувцас, нэг бүрийнхамгаалах хэрэгсэл хэрэглээгүй, зориулалтын бус багажаар ажиллахыг хориглох

9. Хүнсний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгэний газруудад эрүүл ахуйн зохистой дадал, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, болзошгүй эрсдэл, хоол хүнсээр дамжих өвчин, хордлого халдвараас урьдчилан сэргийлэх