Улаанбаатар өртөөний   Хөдөлгөөн цехийн хамт олон, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Залуучуудын зөвлөлийн  санаачлан  хамтран зохион байгуулсан тус өртөөний галт тэрэгний найруулагч агсан Х.Гансүхийн бүтэн өнчин дөрвөн хүүхдэд туслах  хандивын аян амжилттай боллоо. Хандивын аянд УБТЗ ХНН-ийн дарга, Замын удирдлагууд, орос мэргэжилтнүүд, МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо, Залуучуудын холбоо, алба, хэлтсийн хамт олон, салбар нэгжүүд, цех, тасаг, хэсгүүд, ахмадууд, МТЗ, Таван толгой төмөр зам, “Бодь групп” гэх мэт хувийн төмөр замчид, зуучийн байгууллагууд, хувь хүмүүс оролцсон байна. Нийт аяны хугацаанд 70.752.500 төгрөг цугларч  хүүхдүүдийн амьдралд  бодит тус дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүстээ зохион байгуулагчдаас талархал илэрхийллээ.

Мөн Замын удирдлагын зүгээс том хүүг 2025 гуравдугаар сарын 01-нээс МСҮТ-д, удаах  хүүг 2025 нэгдүгээр сарын 05-ны өдрөөс Дархан хот дахь МСҮТ-д аавынх нь мэргэжлээр суралцах боломжийг олгожээ.  Тус сургалтын төвийн захирал сургалт, байр, амьдрах нөхцөл  бололцоогоор хангаж,  сургуулиа төгсөөд Улаанбаатар өртөөнд ажиллах боломжтой болжээ. Мөн хоёр хүүг нь Тээврийн дээд сургуульд техникч болон инженерийн мэргэжил эзэмшихэд үнэ төлбөргүй сургах  асуудлыг шат дараатай зохион байгуулахаа  Замын удирдлагууд уламжилжээ.