Нүүр Таван толгой ТЗ Бүтээн байгуулалтын хаалттай бүсийн өргөст тор суулгах ажлыг хийж байна
Таван толгой ТЗ

Бүтээн байгуулалтын хаалттай бүсийн өргөст тор суулгах ажлыг хийж байна

G.Press 9 сарын өмнө 109 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол Улс болон БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу явж, одоогийн байдлаар “Бүтээн байгуулалтын хаалттай бүс”-ийн хашаа угсрах ажил дуусч, өргөст тор суулгах ажил хийгдэж байна.  Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд ажилчдын амралт, оршин суух нөхцлийг бүрдүүлэх кемпийн барилгын ажил эхэлсэн ба нийт зургаан блок, 48 өрөө бүхий кемп, бетон замын ажил, бетон зуурмагийн узелийн суурийн ухалт, тэгшилгээний бетон, арматур бэлтгэлийн талбайн суурийн ажил зэрэг үндсэн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

“БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ХААЛТТАЙ БҮС"-д мөрдөх түр журмыг батлуулах ажлыг Хятадын талтай харилцан тохиролцож батлуулжээ. Энэхүү журам батлагдсанаар төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, Монгол Улсын хил орчимд бүтээн байгуулалтын ажлыг бүрэн эхлүүлэх боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.