Энэ жил “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах санаачилга дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Хятад-Лаосын төмөр замын дагуух Меконг голын гүүрээр галт тэрэг явж байна. Энэ замын нийт урт нь 1035 километр бөгөөд Хятад Лаосын төмөр зам нь БНХАУ-ын Кунмин хотыг Лаосын Вьентьян хоттой холбосон, "Бүс ба зам" санаачилгын хамтын ажиллагааны онцгой төслийн нэг юм. Хятад Лаосын төмөр зам ашиглалтад орсоноос хойших 22 сарын хугацаанд 2700 төрлийн бараа бүтээгдэхүүн бүхий 26 сая 800 мянган тонн ачаа тээвэрлэжээ.

Тайландын Убон Ратчатани дахь Сириндхорн усан сангийн хөвөгч фотоволтайк төсөл. Төслийн хүрээнд нийт 58.5 мВт-ын хүчин чадалтай 144.000 гаруй фотоволтайк модулийг суурилуулсан бөгөөд жил бүр 47.000 тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулж байна.

Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр зам нь Индонез болон Зүүн өмнөд Азийн анхны хурдны төмөр зам бөгөөд "Бүс ба зам"-ын тэргүүлэх төслүүдийн нэг юм. Засгийн газар удирдаж, хоёр орны аж ахуйн нэгжүүд хамтран байгуулсан билээ.
Пномпен хотын Камбожийн үндэсний цэнгэлдэх хүрээлэн 2021 оны есдүгээр сарын 9-ний өдөр. Хятадын Барилгын инженерийн корпорацийн байгуулсан Камбожийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэн 2021 оны 12-р сард албан ёсоор ашиглалтад орсон юм. Энэхүү цэнгэлдэх хүрээлэн нь 80.000 хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд 60.000 үзэгчийг хүлээн авах хүчин чадалтай.
Шри-Ланкийн Коломбо боомт. Коломбо боомтын энэхүү бүтээн байгуулалт нь Хятад, Шри-Ланкийн "Бүс ба зам" хамтралцааны үлгэр жишээ төсөл юм.
Казахстаны Алматы хотын Капчагей 100 мВт-ын фото цахилгаан станцын төсөл. Уг төсөл нь Казахстаны хамгийн том фото цахилгааны төсөл бөгөөд Хятад, Казахстаны ногоон эрчим хүчний хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот дахь Шанхай элекрикийн Дубайн фототермал, фотоволтайк төсөл. Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод байгуулж буй 700 мВт-ын фототермал, 250 мВт-ын фотоволтайк төслийн гүйцэтгэгчээр Шанхайн цахилгаан групп ХХК ажиллаж байна.
Этиопын нийслэл Аддис-Абеба хот дахь Африк тивийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв. Хятад-Африкийн холбооны Африк тивийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтыг 2023 оны нэгдүгээр сард дуусгасан. Орчин үеийн оффисс, туршилтын лаборатори, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий Африк тив дэх өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх анхны төв юм.
Мозамбикийн нийслэл Мапуто дахь Мапутогийн гүүр. Мапутогийн асар том дүүжин гүүр нь Мапутогийн буланг дамнасан гайхамшигтай бүтээн байгуулалт юм. Мапуто булангийн хоёр талыг холбосон тус гүүр Мозамбикийг хойш өмнөш холбосон зам харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болсон байна.
Аргентин улсын Жужуй мужийн Гаучари хотод 300 мегаваттын хүчин чадалтай фотоволтайк цахилгаан үйлдвэрлэх төсөл. Уг төслийн бүтээн байгуулалт нь 2020 оны есдүгээр сард албан ёсоор ашиглалтад орсон. Ийнхүү оршин суугчдын өдөр тутмын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг фотоволтайк цахилгаан станц хангах болсон юм.

Грекийн Пирей боомтын чингэлэг тээврийн гуравдугаар порт. "Бүс ба зам" санаачилгын үлгэр жишээ төсөл болсон Грекийн Пирей боомтын жилийн ачаа тээвэрлэлтийн хэмжээ 5 сая гаруй стандарт чингэлэгт хүрч, Европын чингэлэг тээвэрлэлтийн дөрөв дэх томоохон боомт, Газар дундын тэнгисийн чингэлэг тээврийн тэргүүлэгч боомт болсон байна.
Дээрх бүтээн байгуулалтууд нь "Бүс ба зам" санаачлагын хүрээнд бүтээгдсэн төслүүд юм.
