Төмөр замын дээд сургууль болон БНХАУ-ын Бугат хотын төмөр замын мэргэжил технологийн коллеж хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тус коллежийн захирал Zhu Xiao Hui, Гадаад харилцааны албаны дарга Wang Zi Cheng, Гадаад харилцааны албаны ажилтан, гадаад оюутны анги даасан багш Zhao Jing, Оюутны албаны дарга н.Алтанмөчир, Гадаад харилцааны албаны мэргэжилтэн Г.Урангоо нар ажлын айчлал хийж байна. Өнгөрөгч ням гарагт Монгол Улсад хүрэлцэн ирсэн албаны хүмүүс Төмөр замын дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа. Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуйн хөтөлбөрийн VR технологийн лаборатор өнөөдөр нээлтээ хийлээ. Ингэснээр уг лабораторт төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний (VR) виртуал сургалтын материаллаг орчныг бий болгох хөгжүүлэлтийн ажил хийгдэж байна.