Нүүр УБТЗ ХНН Бор-Өндөрийнхөн хоногийн ачилтын дээд амжилтаа ахиуллаа
УБТЗ ХНН

Бор-Өндөрийнхөн хоногийн ачилтын дээд амжилтаа ахиуллаа

G.Press 7 сарын өмнө 126 үзэлт 0 сэтгэгдэл

 

Чойр хэсэглэлийн харьяа Б.Уянга даргатай Бор-Өндөр өртөөний хамт олон өртөөнийхөө үүсэн байгуулагдсаны 38 жилийн ойг тохиолдуулан  энэ сарын 18-ны өдөр 249 вагонд 16981.8 тонн ачаа ачиж, хоногийн ачилтын дээд амжилтаа шинэчлэн тогтоосон байна. Ачааны нэр төрлөөр авч үзвэл төмрийн хүдэр 149 вагонд 10277.1 тонн, төмрийн хүдрийн баяжмал 50 вагонд 3297.5 тонн, жоншны баяжмал 50 вагонд 3407.2 тонныг тус тус ачжээ. Тухайн өдрийн ээлжинд  өртөөний жижүүр Д.Мөнхтөр ахлагчтай, галт тэрэгний найруулагч Э.Энхтамир, найруулагчийн туслах Б.Бат-Аюуш, тооцооны оператор О.Ганшигмаа, ачаа вагон хүлээлцэгч С.Оюундарь, Д.Болорцэцэг, сэлгээний машинч М.Гантулга, туслах машинч Б.Уранбаатар, вагон үзэгч Э.Сувд-Эрдэнэ нар баг болон ажиллажээ.

Тус өртөөнийхөн өмнө нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр 217 вагонд 14390.3 тонн ачаа ачиж байжээ. Бор-Өндөр өртөө нь 2025 оны эхний есөн сард 24271 вагон 1605602.1 тонн ачсан нь өнгөрсөн оны мөн үеэс 1095 вагон 59473.234 тонноор нэмэгдсэн байна. Ташрамд дурдахад, Бор-Өндөр өртөө нь УБТЗ –ын экспортын нийт ачилтын 20 орчим хувийг дангаараа гүйцэтгэж байна.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.