Боловсрол шинэчлэл-2024” мэргэжил сурталчлах үзэсгэлэнг энэ сарын 19-22-нд Мишээл экспо олон улсын худалдааны төвд зохион байгууллаа. Дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх хөгжүүлэн, боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх юм. Мөн дотоодын болон олон улсын их дээд сургууль, коллеж, МСҮТ-д элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, сурталчлах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор 14 дэх жилдээ зохион байгуулж буй ажээ. Тус үзэсгэлэнд  Төмөр замын дээд сургууль, Политехник коллежийн хамт олон оролцож  ЕБС-ийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл хүргэн ажиллалаа. Энэ нь олон улсын болон дотоодын боловсролын нэгдсэн хамгийн том үзэсгэлэн юм.