Гангийн агуулахын нөөц болон боомтод хүлээгдэж буй төмрийн хүдрийн хэмжээ нэмэгдэх болсон нь БНХАУ-ын эрэлт харьцангуй удаан сэргэж байгаагийн дохио болсноор төмрийн хүдрийн үнэ унасан байна. Даваа гарагт БНХАУ-ын хойд боомтуудаар импортолсон 62 хувийн төмрийн агууламж бүхий хүдрийн жишиг үнэ 2.82 хувиар унаж, тонн нь 122.13 ам.доллар болсон нь сарын хамгийн доод үзүүлэлт болжээ. Хэдийгээр нэгдүгээр сард БНХАУ-ын банкны зээл олголт хүлээлтээс давж, 4.9 их наяд юань буюу 717.21 тэрбум ам.доллар хүрсний зэрэгцээ тус улсын 16 хотод шинэ орон сууцны борлуулалт хоёр дахь долоо хоногтоо дараалан өссөн үзүүлэлт гарсан ч арилжаалагчдын болгоомжлол төдийлөн арилахгүй байна.