Хятадын боловсруулаагүй зэсийн импорт есдүгээр сард өмнөх сараас өссөн нь улирлын чанартай эрэлт сайжирч, аж үйлдвэрийн металлын хэрэглээний төлөв сайжирсантай холбоотой ажээ. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр өнгөрсөн сард боловсруулаагүй зэс, бүтээгдэхүүний импорт 479 мянган тоннд хүрч, наймдугаар сарын импортоос 15.4 хувиар өссөн байна.

Өнгөрсөн сард дэлхийн хоёр дахь том эдийн засаг  тахал өвчнөөс хойш анх удаа өсөлтийг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн хүүг бууруулах, орон сууц худалдан авах шаардлагыг сулруулсан. Энэ нь зэсийн эрэлтийн төлөвийг гэрэлтүүлж, үнэ өсөхөд нөлөөлж байна.

 Шанхайн фьючерсийн бирж дээр нийлүүлэгдэх зэсийн нөөц өнгөрсөн сард буурч, есдүгээр сарын 27-нд 140,408 тоннд хүрч, сүүлийн долоон сарын доод түвшинд хүрээд байгаа билээ.  Оны эхний есөн сарын байдлаар зэсийн импорт 2.6 хувиар өсөж 4.09 сая тоннд хүрсэн байна. Зэсийн баяжмалын импорт өнгөрсөн сард 2.44 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өссөн байна. Зэсийн баяжмалын импорт эхний есөн сарын байдлаар 21.06 сая тонн болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 3.7 хувиар өссөн байна.

Эх сурвалжMining

 

 

 

 

 

0